Боловсролын Корпораци

Рафлес Боловсролын Корпораци (Raffles Education Corporation Limited) нь Сингапурын Хөрөнгийн Бирж дээр бүртгэлтэй хувьцаат компани юм. Тус корпораци нь дэлхийн 13 орны 23 хотод байрлах Рафлесийн 25 салбар сургуулиудыг эзэмшдэг ба үйл ажиллагааг нь удирдан явуулдаг. Рафлес Боловсролын Корпораци нь Их Британийн нэр хүндтэй их сургуулиудтай хамтран олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн боловсролын зэргийг оюутнууддаа санал болгодог.


1990 онд анхны коллежоо Сингапурт байгуулснаас хойш, Рафлес Боловсролын Корпораци улам бүр өргөжин тэлж,  Бизнесийн удирдлага, Интерьер дизайн, График дизайн, Хувцас дизайн, Аялал жуулчлалын менежментээр Бакалаврын зэрэг олгох хөтөлбөрийг 20,000 гаруй оюутнуудад хүргэж байна.   

Рафлес Боловсролын Корпорацийн амжилтын нууц нь маш чанд чанарын удирдлага, сүүлийн үеийн сургалтын програм болон практикт суурилсан дадлагын төсөл хөтөлбөрүүдэд байдаг.

Рафлес Групп нь таныг ирээдүйн карьерт тань бэлдэж, амжилтанд хүрэхэд тань туслах 2500 гаруй академик болон захиргааны ажилчидтай.