" />

Хөтөлбөрийн тойм:

Рафлес Интернэшнл Институт нь оюутнуудад Интерьер Дизайний үндсэн болон ахисан түвшний мэдлэгийг олгох хөтөлбөрийг санал болгож байна. Эхний хоёр жилийн турш оюутнууд хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж болон арга барилыг ашиглан төрөл бүрийн интерьер дизайныг хийж сурна. Гурав дахь жилийн хөтөлбөр нь бакалаврын зэрэг олгох илүү дээд түвшний судалгаа ажил болон
мэргэжлийн төсөл дээр ажиллах хөтөлбөрийг өөртөө багтаасан.

 

Хөтөлбөрийн давуу тал:

  • Оюутнууд олон улсын хоёр зэрэг авна:
    • Гүнзгий түвшний диплом (Рафлес, Сингапур)
    • Бакалаврын зэрэг (Нортумбриа Их Сургууль, Их Британи)
  • Олон улсын зэрэгтэй дизайнеруудийн багтай хамт суралцах
  • Интерьер дизайныг Англи хэл дээр сурснаар оюутнууд төгсөөд дотоод, гадаадын дизайны шилдэг фирмүүдэд ажиллах боломж нээгдэнэ
  • Өдөр, орой, бямбын анги

Яагаад манай бакалаврын зэрэг гэж?

  • Гурван жилийн эрчимжүүлсэн сургалт
  • Жилд 4 удаа элсэлт авдаг
  • Монголын шилдэг компаниудад дадлага хийх боломж
  • Олон Улсаас ирсэн шилдэг багш нар
  • Бүх хөтөлбөр Англи хэл дээр орох тул дэлхийн дизайны ертөнцтэй хөл нийлүүлнэ

Үндсэн хичээлүүд:

Нэг дэхь жил:

 

  • Интерьер дизайны үндэс ба онол
  • Гар зураг
  • Архитектурын драфт
  • Интерьерийн өнгөний сонголт
  • Компьютер График
  • Презентацийн зураг I
  • Соёл Судлал
  • Бүтээлч байдал болон консепт хөгжүүлэлт
  • Презентацийн зураг II
  • 2D компьютер-тусламжтай-зурах
  • Интерьерийн материал
  • 3D компьютер-тусламжтай-зурах / REVIT
  • Дизайн Студи I – Орон сууц
  • Барилгын технологи ба барилга угсралт

 

Хоёр дахь жил:

  • Дизайн студи II – Худалдаа, Үйлчилгээ
  • Барилга судлал I
  • Компьютер рендер ба Анимейшн
  • Тавилгын түүх, дизайн, хэрэглээ
  • Дизайн студи III – Оффис
  • Орчны гэрэлтүүлэг
  • Барилга судлал II
  • Судалгааны ажил ба харилцааны чадвар
  • Дизайн студи IV – Зочид буудал, ресторан
  • Төсөв, Өртөг тооцолт, бичиг баримт
  • Бүтээлийн цуглуулга (Портфолио)
  • Дадлагын ажил
  • Үйлдвэрийн хэрэглээ