ИХ БРИТАНИЙН НОРТХУМБРИА ИХ СУРГУУЛЬ

Рафлес Интернэшнл Институт ба Их Британий Ньюкастл хотын Нортумбриа Их Сургуулийн Бизнесийн Сургууль хамтран Сингапурын Гүнзгий Түвшний Диплом болон Их Британийн Бакалаврын зэрэг олгох 3 жилийн хөтөлбөрийг санал болгодог. Энэхүү хөтөлбөр нь анх 2016 оны 11 сард 14 оюутантай эхэлж байсан билээ. Эдгээр анхны 14 оюутнууд 2 сарын дараа Их Британийн Бакалаврын зэргээ гардан авах гэж байна. Эхний хоёр жилийн хөтөлбөрийг амжилттай дуусгасан дараагийн ээлжийн 13 оюутнууд 2018 оны 5-р сард Их Британийн Бакалаврын зэрэгтэй төгсөх болно.

Энэхүү алтан боломжийг зөвхөн Рафлес Инстиутут олгож байна. Оюутнууд эхлээд маркетинг, менежмент, банк санхүүгийн суурь олгох үндсэн хичээлүүдийг эхний нэг жилийн турш судлан улмаар үйлдвэрлэлийн дадлага, курсын ажлууд гүйцэтгэн сүүлийн жилдээ Нортумбриа Их Сургуулийн Бакалаврын зэрэг горилох бүрэн хэмжээний судалгааны ажил гүйцэтгэснээр төгсөх болно. Нортумбриа Их Сургууль нь дэлхийн бизнесийн сургуулиудын топ 1%-д ордог бөгөөд Мэргэжлийн Бизнесийн Сургуулиудын Холбоо (AACSB)-оор хоёр удаа магадлан итгэмжлэгдсэн.

Рафлес-Нортумбриагын оюутнууд 3 жилийн турш эрчимжүүлсэн цогц сургалтыг авдаг. Их Британийн Бакалаврын зэргийг Улаанбаатар хотдоо суралцан авах нь оюутан болон эцэг эхчүүдэд олон давуу талыг олгодог.

Бид “Work Ready Skill-Sets” буюу ажил дээр гарахад бэлэн, шаардлагатай бүх чадваруудыг өөртөө цогцлоосон бизнесийн төгсөгчид бэлдэх зорилготой. 2017 оны 11 сард Рафлес Институт Карьер өдөрлөг, форум зохион байгуулах ба Монголын бизнесийн байгууллагууд болон Үндэстэн Дамнасан Корпорациудын төлөөллийг манай оюутнууд, төгсөгчидтэй ирж уулзахыг урьж байна.

Leave A Reply

Your email address will not be published. Required fields are marked *