Хөтөлбөрийн тойм:

Рафлес Интернэшнл Институт нь оюутнуудад хамгийн сүүлийн үеийн бизнесийн туршлагаас суралцан улмаар олон улсын бакалаврын зэргийг хүртэх боломжийг олгодог. Оюутнууд эхний 2 семестерийн турш үндсэн хичээлүүдийг судлах ба үргэлжлүүлэн өөрсдийн сонгосон мэргэжлийн хичээлүүдийг сонгон судлах болно. Рафлес Интернэшнл Институт Маркетинг, Менежмент, Банк Санхүү гэсэн 3 мэргэжлийн хөтөлбөрүүдийг санал болгодог.

Дадлага:

Хоёр дахь жилдээ оюутнууд дадлагын хөтөлбөрт хамрагдана. Дадлагаа банк, санхүүгийн байгууллагууд, даатгал, ложистик, иргэний нисэх, хоол, ундаа, худалдаанаас гадна Монголын эдийн засгийн бусад салбарт хийх боломжтой.

Хөтөлбөрийн давуу талууд:

  • Оюутнууд хоёр олон улсын зэрэг авна:
  • Гүнзгий түвшний диплом (Рафлес Сингапур)
  • Бакалаврын зэрэг (Нортумбриа Их Сургууль, Их Британи)
  • Олон Улсын Бизнесийн Хөтөлбөр (Маркетинг, Менежмент, Банк Санхүү)
  • Гурав дахь жилдээ Менежмент, Хүний Нөөцийн Менежмент, Банк Санхүүгээр мэргэших
  • Төгсөхдөө Бизнесийн Англи хэлтэй төгсөх
  • Олон улсын тэргүүлэх хөтөлбөр
  • Өдөр, орой, бямбын ангиуд

Яагаад манай бакалаврын зэрэг гэж:

  • Гурван жилийн эрчимжүүлсэн сургалт
  • Жилд 4 удаа элсэлт авдаг
  • Монголын шилдэг аж ахуйн нэгжүүдэд дадлага хийх боломж
  • Бүх хөтөлбөр Англи хэл дээр орох тул дэлхийн бизнесийн ертөнцтэй хөл нийлүүлнэ
  • Хаанаас ч сурч болох онлайн сургалтын систем

 

Үндсэн Хичээлүүд:

  • Эдийн засгийн онол
  • Нягтлан бодох бүртгэлийн онол
  • Бизнесийн харилцаа 1
  • Маркетингийн үндэс
  • Бизнесийн харилцаа 2
  • Менежемент ба байгууллагын зан төлөв
  • Бизнесийн статистик
  • Бизнесийн мэдээллийн систем
  • Хүний нөөцийн Удирдлага
  • Шийдвэр гаргалтийн нягтлан бодох бүртгэл, санхүү
  • Харилцагчийн үйлчилгээний менежмент
  • Корпорацийн харилцаа
  • Үйл ажиллагаа ба чанарын удирдлага
  • Банк санхүүгийн үндэс
  • Маркетингийн судалгаа
  • Стратегийн менежмент
  • Дадлага – Үйлдвэрлэл дээрх сургалт
  • Курсын ажил

Хөтөлбөрийн тойм:

Академик эссэ ба академик судалгаа:

Энэ хоёр хичээл нь оюутнуудыг бакалаврын түвшинд диплом бичих, судалгаа хийхэд бэлтгэх зорилготой. Хичээлүүд 10 долоо хоногын турш зэрэгцэн орно.

Мэргэжлийн хичээлүүд:

Оюутнууд сонгосон мэргэжлийн хэсгээс 4 хичээл сонгож судлана:

  • Маркетинг
  • Маркетингийн Удирдлага
  • Корпорацийн айдентик ба бренд менежмент
  • И-маркетинг
  • Маркетингийн төлөвлөгөө
  • Бизнесийн хууль
  • Олон улсын маркетинг