1-р шат. Гүнзгий түвшний дипломын хөтөлбөр

Хөтөлбөрийн тойм:

Рафлес Интернэшнл Институт нь оюутнуудад хамгийн сүүлийн үеийн бизнесийн практикаас суралцан улмаар олон улсын бакалаврын зэргийг хүртэх боломжийг олгодог. Оюутнууд эхний 2 семестерийн турш үндсэн хичээлүүдийг судлах ба үргэлжлүүлэн өөрслдийн сонгосон мэргэжлийн хичээлүүдийг сонгон судлах болно. Рафлес Интернэшнл Институт Маркетинг, Менежмент, Банк Санхүү гэсэн 3 мэргэжлийн хөтөлбөрүүдийг санал болгодог.

Дадлага:

Хоёр дахь жилдээ оюутнууд дадлагын хөтөлбөрт хамрагдана. Дадлагаа банк, санхүү, даатгал, ложистик, иргэний нисэх, хоол хүнс, худалдаа зэрэг Монголын эдийн засгийн бүхий л салбарт хийх боломжтой.

Хөтөлбөрийн давуу талууд:

  • Оюутнууд хоёр олон улсын зэрэг авна
    • Гүнзгий түвшний диплом (Рафлес Сингапур)
    • Бакалаврын зэрэг (Нортумбриа Их Сургууль, Их Британи)
  • Олон Улсын Бизнесийн Хөтөлбөр (Маркетинг, Менежмент, Банк Санхүү)
  • Гурав дахь жилдээ Менежмент, Хүний Нөөцийн Менежмент, Банк Санхүүгээр мэргэших
  • Төгсөхдөө Бизнесийн Англи хэлтэй төгсөх
  • Олон улсын тэргүүлэх хөтөлбөр
  • Өдөр, орой, бямбын ангиуд

Яагаад манай бакалаврын зэрэг гэж?

  • Гурван жилийн эрчимжүүлсэн сургалт
  • Жилд 4 удаа элсэлт авдаг
  • Монголын шилдэг аж ахуйн нэгжүүдэд дадлага хийх боломж
  • Бүх хөтөлбөр Англи хэл дээр орох тул дэлхийн бизнесийн ертөнцтэй хамт байна
  • Хаанаас ч сурч болох онлайн сургалтын систем