РАФЛЕС МОНГОЛИА-Д ТАВТАЙ МОРИЛНО УУ

Эрхэм хүндэт оюутан залуус аа,

Баяр хүргэе! Боловсрол бол чиний гаргах ёстой хамгийн чухал шийдвэр бөгөөд амьдралд тань олон боломжуудын үүдийг нээж өгнө.

Рафлес Интернэшнл Институт (РИИ) бол жинхэнэ “олон улсын” институт юм. Рафлес дэлхийн 13 улсын 22 хотод 24 салбар сургуулиудтай ба Рафлесийн факультет дэлхийн 35 гаруй орноос ирсэн олон улсын багш нараас бүрддэг. Эндээс олж авах боловсролын зэрэг тань дэлхийн хаана ч хүлээн зөвшөөрөгдөх болно.

Улаанбаатарчууд Чингэлтэй дүүрэгт орших манай сургуулийн улбар шар болон цагаан өнгийн хаяг бүхий байрыг 12 жилийн өмнөөс мэддэг болсон билээ. Рафлес Интернэшнл Институт бусад сургуулиудаас юугаараа өөр, ямар онцгой давуу талуудыг таньд өгч болохыг энэхүү танилцуулгаас мэдэж аваарай.

Рафлес Интернэшнл Институт

Улаанбаатар, Монгол Улс

Рафлес Интернэшнл Институт 2005 онд Улаанбаатарт үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш олон мянган оюутнуудад Бизнесийн Удирдлага, Интерьер дизайн, График дизайны болон Англи хэлний чиглэлээр чанартай боловсрол олгосон байна.

Рафлес Интернэшнл Институтийн академик факультет нь олон улсаас ирсэн чадварлаг гадаад багш нараас бүрдэх ба бүх хичээл Англи хэл дээр ордог.  Манай оюутнууд төгсөхдөө мэргэжлийн Англи хэлтэй төгсдөг учраас гадна дотны шилдэг компани, аж ахуйн нэгжүүдэд ажилд орох боломжийг нээж өгдөг.