Нортумбриа Их Сургууль

Нортумбриа Их Сургууль нь Английн Ньюкастл хотод байрладаг бөгөөд дэлхийд тэргүүлэх судалгааны бааз, асар өргөн номын сангийн сүлжээ болон мэргэжлийн байгууллагуудтай нягт хамтран ажилладаг зэргээрээ нэрд гарсан Их Британийн шилдэг их сургуулиудын нэг юм.

Нортумбриа Их Сургууль нь Мэргэжлийн Бизнесийн Сургуулиудын Холбоогоор (AACSB) магадлан итгэмжлэгдсэн бөгөөд Бизнесийн сургуулиудын 5%-аас бага хувь нь л AACSB-ээр магадлан итгэмжлэгдсэн байдаг. Мөн Нортумбриа Их Сургууль нь оюутны сэтгэл ханамж болон төгсөгчдийн старт ап-аар Их Британидаа тэргүүлдэг.

2015 онд Нортумбриа Их Сургууль нь ажилд авахад хамгийн тохиромжтой дизайны төгсөгчид бэлддэг гэсэн жагсаалтын 2 дугаарт бичигдсэн байна.

Нортумбриа Их Сургууль дэлхийн бусад коллеж, институтуудтэй хамтран Их Британийн дээд боловсролыг тухайн орны оюутнуудад олгох хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг.

Хамтарсан хөтөлбөр

Бакалаврын хөтөлбөр нь нийт 36 сар үргэлжлэх ба дотроо 2 шаттай.

Нэгдүгээр шат:  24 сар үргэлжлэх ба амжилттай төгссөн оюутнууд Сингапурын Рафлесаас Маркетинг Менежмент, Банк Санхүү, Интерьер дизайн, График дизайн мэргэжлээр гүнзгий түвшний диплом гардан авна.

Эхний 24 сарын хөтөлбөрийг амжилттай төгссөн оюутнууд 2-р шат буюу Нортумбриа Их Сургуулийн Бакалаврын зэрэг олгох хөтөлбөрийг үргэлжлүүлэн судлана.

Амжилттай төгсөгчдөд зориулж төгсөлтийн ёслолыг Улаанбаатарт зохион байгуулж Их Британий Бакалаврын диплом гардуулж өгнө. Төгсөгчид хүсвэл Английн Ньюкастл хотод очин Нортумбриа Их Сургуулийн төгсөлтийн ёслол дээрээс дипломооо гардан авч болно.