Хөтөлбөрийн Тойм

Рафлесийн Англи хэлний хөтөлбөр нь Азийн хамгийн шилдэг хэлний хөтөлбөрүүдийн нэгээр үнэлэгддэг. Өнгөрсөн 10 гаруй жилийн турш дэлхийн жишигт хүрсэн сургалтын чанарыг хүргэхийн тулд олон улсын зэрэгтэй чадварлаг багш нар (100% гадаад) Рафлесийн Англи хэлний хөтөлбөрийг удирдан явуулж байна.

Орчин үеийн сургалтын тоног төхөөрөмж бүхий тав тухтай, цэвэрхэн, саруулхан анги танхимууд  таны суралцах нөхцлийг бүрэн хангана. Рафлесийн Англи хэлний хөтөлбөр нь оюутнуудын дүрэм, сонсгол, бичих ур чадвар, унших, ярианы чадварыг хөгжүүлэх идэвхтэй, өндөр үр дүнтэй аргыг сургалтандаа нэвтрүүлсэн.

Сургалтын загвар:

Рафлесийн Англи хэлний хөтөлбөр (REP) дотроо 6 үндсэн түвшинтэй. Оюутнууд түвшин тогтоох шалгалт өгч өөрт тохирсон түвшний ангидаа элсэнэ.

Оксфордын албан ёсны түвшин тогтоох шалгалтаар таны түвшинг тогтоож өгнө

 Яагаад Рафлесийн Англи хэлний хөтөлбөр гэж?

  • Тав тухтай найрсаг орчинд 100% гадаад багшаар заалгана
  • Аудио, видео зэрэг нэмэлт хэсгүүдээс бүрдсэн хамгийн сүүлийн үеийн сургалтын материал
  • Өглөө, оройн ангиудаас сонголтоо хийх
  • Өөрийнхөө ахицыг мэдэх явцын шалгалтууд
  • Түвшин 6-г төгсөөд Англиар чөлөөтэй харилцдаг болох

Байгууллагад зориулсан Англи хэлний хөтөлбөр:

Рафлес Интернэшнл Институт нь Монголд үйл ажиллагаагаа явуулж буй байгууллага, аж ахуйн нэгжүүдэд Англи хэлний тусгай хөтөлбөрийг санал болгож байна. Энэхүү хөтөлбөрийг танай байгууллага дээр өглөө, өдөр, оройн аль тохиромжтой цагт явуулах боломжтой.

Бүрдүүлэх материал:

  • Оксфордын түвшин тогтоох шалгалтын оноо
  • Рафлес Интернэшнл Институтын Элсэлтийн өргөдөл бөглөсөн байх

Элсэлт авах сарууд:

Рафлесийн Англи хэлний хөтөлбөр жилд 4 удаа элсэлт авдаг: 1, 4, 7, 10-р саруудад. Байгууллагад зориулсан Англи хэлний хөтөлбөрт хамаарахгүй.