Алтанхундагын Цолмонтуяа

Хавай Их Сургуулийн магистрант (MPA), АНУ Бизнесийн Удирдлагын Бакалавр, Менежмент 2009 оны төгсөгч

Рафлес суралцсан минь миний амьдралын хамгийн чухал үе байсан. Бүх хичээл нь Англиар орж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зэрэг олгодог нь эцэг эх минь энэ сургуулийг  сонгоход ихээхэн нөлөө үзүүлсэн болов уу. Би төгсөөд Улаанбаатар дахь Дэлхийн Банкны Салбарт ажиллахаар болсон. Бакалаврын түвшинд бүх хичээлээ Англи хэл дээр үзэж байсан минь намайг гадаадад мастерийн хөтөлбөрт тэнцэхэд минь нөлөөлсөн нэг гол үзүүлэлт байсан. Рафлес суралцаж байсан үе минь намайг үнэхээр ирээдүйн карьерт минь бэлдэж байсан ба би Рафлесийн төгсөгч гэдгээрээ бахархдаг.

Лхагвасүрэнгийн Солонго

Рафлес Дизайны Институт, Сингапур Интерьер Дизайны Бакалавр  2016 оны төгсөгч

Би Рафлес Дизайн Инстиутын төгсөгч мөн “Ай Эл Эс дизайн” компанийг үүсгэн байгуулагч.  Би төгсөөд хагас жил хэртэй болж байгаа ч аль хэзийн гадаадын олон компаниуд дээр практик дадлага хийж, том жижиг янз бүрийн төсөл дээр ажилласан туршлагатай болсон байна. Рафлест сурсан мниь ирээдүйн карьерын минь суурийг тавиад зогсохгүй ажил хэргийн хувьд чухал хүрээлэлд оруулж өгсөн гэж би боддог. Манай ангийнхан ч гэсэн өөрсдийн ирээдүйд нь эхлэл тавьж буй нэр хүндтэй дизайны фирмүүдэд ажиллаж байна.

Гантөмөрийн Батжаргал

Худалдан авалтын менежер, Очир Ундраа Групп Бизнесийн Удирдлагын Бакалавр, Менежмент 2010 оны төгсөгч

Рафлесаас олж авсан боловсрол, туршлага нь надад маш их хэрэг болсон. Очир Ундраа группын худалдан авалтын менежерийн хувьд би олон орноос ирсэн янз бүрийн хүмүүстэй хамтран ажиллах шаардлагатай болдог. Рафлесаас олж авсан чанартай боловсрол болон сургалтын хөтөлбөр, багш нар намайг ирээдүйн карьерт минь бэлдэж байсанд би талархдаг. Рафлес суралцах орчин нөхцлийг маш сайн бүрдүүлж өгдөг. Рафлест суралцсан минь утга учиртай, маш үр дүнтэй туршлага болсон