Яагаад РАФЛЕСЫГ сонгон суралцах бэ

Та Рафлес Интернэшнл Интститутыг төгсөөд үргэлжлүүлэн мастераа хийх болон карьераа эхлүүлэхэд таны бакалаврын зэргийг дэлхийн хаана ч хүлээн зөвшөөрөх болно. Үндэстэн дамнасан корпорациуд болон шилдэг их сургуулиуд таны дипломд эргэлзэхгүй.

Та эхний хоёр жилийн хөтөлбөрийг судлаад Сингапураас Гүнзгий түвшний диплом гардаж авах ба гуравдах жилийн хөтөлбөрөө судлаж дууссаны дараа Их Британийн бакалаврын зэргээ авна. 2 зэргийг нэгийн үнээр.

Бүх хичээл Англи хэл дээр орох учир сургуулиа төгсөх үед таны Англи хэл маш өндөр түвшинд хүрсэн байна.

Олон улсаас ирсэн багш нараар хичээл заалгана гэдэг нь та юмыг олон талын өнцгөөс сурна гэсэн үг. Бизнес байна уу дизайн байна уу энэ бүхнийг улс орон болгон өөр өөрөөр практикт хэрэглэдэг. Олон улсын, туршлагатай багш нараас суралцан олон давуу талуудыг өөртөө бий болго!

Манай хөтөлбөрүүд онол дээр үзсэн зүйлсийг курсын ажил, бие даалт зэргээр бататгаад зогсохгүй бизнесийн байгууллагууд дээр дадлага хийх боломжийг бүрдүүлсэн. Төгсөөд ажил дээр гарахад шаардлагатай таны бүхий л ур чадваруудыг хөгжүүлэхэд бид анхаарах болно.

Та сургуулиа Монголд эхэлж байгаа ч эхний хоёр жилийн хөтөлбөрийг судалж дуусгаад гурав дахь жилийн хөтөлбөрийг Нортумбриа Их Сургууль болон Рафлесийн бусад салбар сургуулиудад судлан төгсөж болно.

ЦАГ МӨНГӨӨ ХЭМНЭ 78 % хүртэл

Рафлес Интернэшнл Институт-д сурснаар хичнээн их мөнгө хэмнэж чадахаа мэдвэл энд сурах нь хамгийн ухаалаг шийдвэр гэдгийг та мэдэх болно!

Цагаа хэмнэ!

Монголын их дээд сургуулиуд ихэвчлэн 4 жилийн хөтөлбөр санал болгодог. Рафлес – Нортумбриагын хамтарсан хөтөлбөр нь 3 жилийн дотор танд бакалаврын зэрэг олгоно. Энэ нь та дотоодын их дээд сургуульд сурч буй үеийнхнээсээ нэг жилийн өмнө төгсөнө гэсэн үг.

Мөнгөө хэмнэ!

Та үеийнхнээсээ нэг жилийн өмнө ажил хийж эхлэх болохоор нэг жилийн цалин илүү олж авна.

Рафлес Олон Улсын Институт-д 3 жил сурах сургалтын төлбөр ойролцоогоор 67 сая төгрөг болно. Та нарын ихэнх тань гэрийнхэнтэйгээ амьдардаг учраас сард ойролцоогоор 400,000 төгрөгийг хоол, тээврийн хэрэгсэлд зарцуулна гэж үзвэл 3 жилийн турш 81 сая төгрөгөөр Их Британийн Бакалаврын зэрэгтэй төгсөх болно (34,000 ам.доллар).

Их Британид сурна гэвэл жилийн ойролцоогоор 10,000 фунт сургалтын төлбөрт төлнө. Амьдрах өртөг нь дундажаар сарын 1000 фунт гэж үзвэл нийт 66,000 фунтыг (85,000 ам.доллар) зарцуулж байж Их Британийн бакалаврын зэрэгтэй төгсөнө.

Америкийн Бакалаврын зэрэг бол жилд 40,000 ам.доллар орчим төлнө гэж үзвэл 4 жил сурахад 160,000 ам доллар болно.